ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2022 онд баталсан Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн дагуу Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоолоор төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 100 хувь охин компани хэлбэрээр байгуулсан.
Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын компани нь паркийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, үйл ажиллагааны бүх үе шатны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хөгжлийн платформ юм.
АЛСЫН ХАРАА
Үндэсний үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын тэргүүлэх компани болон хөгжиж, Монгол Улсын эрдэс баялгийн үнэ цэнэ, өгөөжийг өндөр түвшинд нэмэгдүүлэх дэвшилтэт технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй аж үйлдвэрлэлийн түлхүүр төвүүдийг бий болгож, бие даасан, олон тулгуурт, тогтвортой эдийн засгийн суурийг бэхжүүлнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Олон улсын жишигт нийцсэн паркийн удирдлагын чадавхыг бүрдүүлж, хүнд аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжих цогц экосистемийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан бий болгох замаар Нэгдлийн болон паркийн нэгжүүдийн бизнес өсөлтийг дэмжсэн аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгож, иргэн бүрийн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлнэ.
ҮНЭТ ЗҮЙЛ
Компани нь үйлдвэрлэл, технологийн паркуудыг үе шаттай хөгжүүлж, эрдэс баялгийн нэмүү өртгийг бий болгох стратегийг хэрэгжүүлэхдээ нээлттэй, ил тод, хууль ёс зүйд нийцсэн, зах зээлийн үр ашигт суурилсан, инновац, дэвшилтэт технологи нэвтрүүлж, тогтвортой байгаль орчны хөгжлийг эрхэмлэсэн үнэт зүйлсийг баримтална.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ХӨТӨЛБӨР 2024-2028 ОН
“2021-2030” Эдийн засгийн бүтцийн шинэчлэлтийг эхлүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, импортыг орлох болон экспортод чиглэсэн хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх үе
“2031-2040” Хүнд, хөнгөн болон эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэлийн хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх үе
Аж үйлдвэржилтийн сэргэлт
3.1. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж, өртөг зардлыг бууруулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг дээшлүүлэн эрдэс баялгийн баталгаат нөөцийг арвижуулна.
3.2. Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ.
Мега 14 төсөл
9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборыг ашиглалтад оруулна.
10. Зэс боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулна.
11. Гангийн цогцолборыг ашиглалтад оруулна.
3.3.1.5. Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах Кокс-химийн цогцолбор, Нүүрс-химийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолбор, Ган үйлдвэрлэлийн цогцолбор, Жоншны хүдэр боловсруулах цогцолбор, Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор зэрэг хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТААТАЙ ОРЧИН
Эрдэнэс Монгол Нэгдлийн хэрэгжүүлж буй 6 байршилд байгуулагдах ҮТП-ийн төслүүд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, эргэн тойрны ордууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хууль эрхзүй, татвар, хүний нөөц, ус, эрчим хүч зэрэг дэд бүтцийн таатай нөхцөлөөр хангаж, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх зорилготой.
ПАРКИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ БУСАД ДЭМЖЛЭГ
• Үнэт цаас гаргах, гадаадын хөнгөлөлттэй зээлд хөрөнгийн баталгаа гаргах
• Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх
• Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний зөвшөөрлийг хөнгөвчилсөн горимоор олгох
• Зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх
• Паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж болно
• Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих
• Тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах
• Гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат үйлдвэр байгуулах
• Хуульд заасан бусад дэмжлэг
Үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн бодит нөөц
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН АЖИЛЛАХ УЯЛДАА ХОЛБОО
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ
ҮТП-уудын төлөвлөсөн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилдээ 1.2 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллана. 6 ҮТП-ийн төсөл хэрэгжсэнээр жилдээ 7,728.4 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж 1.1 тэрбум ам.долларыг улсын болон орон нутгийн төсөвт төлөхөөр байгаа нь орон нутгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
