БОР-ӨНДӨР ҮТП​

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт жонш баяжуулах, боловсруулах, химийн үйлдвэрлэлийн чиглэлээр Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, 97%-аас дээш агуулгатай баяжмал, фторт устөрөгч, фторт хөнгөн цагаан, фторт бүтээгдэхүүн, төмрийн хүдэр боловсруулах чиглэлд нойтон соронзон аргаар төмрийн хүдрийг баяжуулах, төмрийн хорголж хийж Дарханы ган төмөрлөгийн цогцолборт нийлүүлнэ. Мөн цахиурын түүхий эдийг боловсруулах, ферросиликон болон аж үйлдвэрийн цахиур зэргийг үйлдвэрлэн экспортыг нэмэгдүүлнэ.

Монгол Улсын хөгжлийн бодлогод тусгагдсан байдал

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.2.13-т “Түүхий эдийн нөөцөд тулгуурлан орон онцлогт байр засгийн тохирсон нэмэгдүүлэх, нутгийн ажлын эдийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлнэ” гэж тусгагдсан.

Боловсруулалтад хүрэх түвшин

Хайлуур жоншны ФФ-95, ФФ-97 баяжмал үйлдвэрлэж уг түүхий эдээр дараагийн шатны химийн бүтээгдэхүүн болох фторт устөрөгч үйлдвэрлэнэ. Тээвэрлэлтийн асуудлаас үүдэн, фторт устөрөгчийг хөнгөн цагааны гидроксидтой нийлэгжүүлж фторт хөнгөн цагаан үйлдвэрлэж экспортод гаргана. Мөн төмрийн хүдрийн баяжмалаас хорголж үйлдвэрлэж, Дарханы гангийн цогцолборт нийлүүлэхээр төлөвлөж байна. Цахиурын кластерын хүрээнд эдийн засгийн эргэлтэд орж амжаагүй байгаа цахиурын түүхий эдийг боловсруулан өндөр үнэ бүхий аж үйлдвэрийн цахиур болон ферросиликоны хайлшийг үйлдвэрлэн экспортод гаргана. Дээрх үйлдвэрүүдийн эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор сэргээгдэх эрчим хүч, нүүрсний эрчим хүч хосолсон эх үүсвэрийг барьж, хямд эрчим хүч үйлдвэрлэнэ

Дэд бүтэц, ажиллах хүчний нөөц

Тус байршилд авто зам, төмөр замын сүлжээ сайн хөгжсөн, дулааны хангамж хүрэлцээтэй, ус, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай. Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн Дулааны станцад 5 МВт-ын 2 турбин суурилуулахаар ТЭЗҮ боловсруулж батлуулан барилгын ажлыг эхлүүлээд байна. Мөн эрчим хүчний хэрэглээг шийдэхээр Шивээ-Овоо ордыг түшиглэсэн цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг төлөвлөн судалж байна. Ажиллах хүчний нөөцийг Бор-Өндөр суманд амьдардаг 9.0 мянган иргэн, ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургууль, политехникийн коллежийн сургалт, үйл ажиллагаагаар бэлтгэх боломжтой.

  • Фторт хөнгөн цагаан
  • Жоншны шахмал
  • Өндөр нягтаршилтай гипс
  • Гипсийн зуурмаг
  • Криолит
  • Силикат
  • Хүхрийн хүчил
  • Аж үйлдвэрийн цахиур
  • Цахиурын элс
  • Төмрийн хорголж
  • Хагас кокс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрүүд дагаж хөгжих боломжтой. Мөн Шивээ-Овоо цахилгаан станц, нарны цахилгаан станц, салхин цахилгаан станцыг хөгжүүлэн ажиллуулах үндсэн нөхцөл бий болох юм.