Нягтлан бодогч
Ажлын байрны зорилго: Компанийн ажилтнуудын цалин хөлс, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, үндсэн хөрөнгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, холбогдох тооцоог бодох, тайлан гаргах, анхан шатны баримтын бүрдүүлэлтийг хангах, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад санхүү бүртгэлээр хяналт тавих, шилэн дансны болон байгууллагын цахим хуудаст мэдээлэл байршуулах
Ажлын байрны үндсэн зорилт
- Ажилтнуудын цалин, нэмэгдэл хөлсийг хуулийн дагуу тооцож олгох, цалин хөлстэй холбоотой асуудлаар ажилтнууд, удирдлагыг мэдээллээр хангах,
- Үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтөд хяналт тавьж, элэгдлийн тооцооллыг хийх, хөрөнгийн ашиглалт, зарцуулалт хөдлөл өөрчлөлттэй холбоотой асуудлаар судалгаа, тайлан гаргах,
- Компанийн мөнгөн хөрөнгө, бараа материалын орлого, зардал, дараа тооцоогоор үүссэн өглөг, авлагыг үнэн зөв, бүрэн тусгаж, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, тайлагнах, сар, улирал, жилийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргах,
- Шилэн дансны цахим хуудас болон компанийн цахим хуудсанд мэдээллийг байршуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл
Мэргэшил: Нягтлан бодох бүртгэл, шилэн дансны ил тод байдал, дотоод аудитын чиглэлээр сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар ажиллах боломжтой байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399