Барилгын инженер /Хугацаа дууссан/

Ажлын байрны зорилго: Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн өндөр төвөгшилтэй барилгын хийц, зураг төсөл, төсвийг  барилга байгууламжийн норм, дүрэм, стандарт дагуу хийж гүйцэтгэх, холбогдох инженерингийн баримт бичиг боловсруулах, төслийн бүтээн байгуулалтад техникийн хяналт хийх. 

Ажлын байрны үндсэн зорилт 

  1. Төслийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, төсвийг бодитой тооцож гаргах. 
  1. Төслийн төлөвлөлт хийх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төслийн бүтээн байгуулалтад техникийн хяналт тавих, тайлагнах 
  1. Компани, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх 

Мэргэжил: Барилгын инженер 

Мэргэшил: Барилгын зураг төсөл болон төсөв боловсруулан ажиллаж байсан туршлагатай, төсөвчний эрхтэй байх.  

Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх. Үйлдвэрлэлийн зураг төсөл болон захиалагчийн ба зохиогчийн хяналт хийж байсан туршлагатай бол давуу тал болно. 

Ур чадвар: 

  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,  
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,  
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг,  үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах, 
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,  
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,  
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, 
  1. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх), 
  1. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/, 
  1. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, 
  1. Иргэний үнэмлэхийн хуулбар, 
  1. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/, 
  1. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал, 
  1. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно), 
  1. Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах, 
  1. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл  info@erdenesitp.mn  цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.