Эрдэнэс ҮТП, ӨМӨЗО-ны судалгааны байгууллагуудтай хамтран ажиллана

Монгол Улс 6 байршилд Үйлдвэрлэл технологийн парк байгуулан хөгжүүлэхээр Эрдэнэс Монгол ХХК-ийн охин компани болох Эрдэнэс ҮТП-ыг байгуулан ажиллаж байгаа билээ. Үндэсний хэмжээний энэхүү томоохон төслийг урагшлуулахад манай улсад сүүлийн гучаад жил томоохон үйлдвэр, аж ахуйн парк байгуулсан туршлага хомс, орчин үеийн технологийн нарийн түвшний мэргэжилтэн хүрэлцээгүй зэрэг бэрхшээлүүд тулгарсаар байгаа юм. Иймд паркуудын хөгжлийн төлөвлөлт технологийн шийдлийг Монгол Улсын онцлогтой уялдуулан шинжлэх ухаанчаар төлөвлөх, үйлдвэрийн бүтээн байгуулалтыг зөв оновчтой зохион байгуулах зэрэг чухал ажлуудад БНХАУ-ын ӨМӨЗО-ны үйлдвэрлэл технологийн паркууды судалгааг боловсруулж, инноваци нэвтрүүлсэн туршлага бүхий судалгааны байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна.