Ажлын байрны зорилго: Компанийн болон үйлдвэрлэл технологийн паркуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээ мэдээллийг шуурхай түгээх.
Ажлын байрны үндсэн зорилт
- Байгууллагын үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сурталчлах, олон нийтийн санаа бодлыг судлах, санал дүгнэлт гаргах,
- Хэвлэлийн бага хурал, уулзалт ярилцлага зохион байгуулах, байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах,
- Компанийн талаар гарсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ материалд мониторинг хийх, няцаалт, тайлбар, мэдэгдлийн төсөл бэлтгэх, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах ажил
Мэргэшил: Мэдээ мэдээлэл боловсруулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх
3,Химийн технологич инженер
Ажлын байрны зорилго: Үйлдвэрлэл технологийн паркийнхөгжлийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрийн хими технологи, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй ажиллагааны стандарт, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх
Ажлын байрны үндсэн зорилт
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ, ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо, судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, химийн технологи, технологийн шат дамжлагын талаар үнэлэлт, дүгнэлт гаргах,
- Түүхий эд болон бүтээгдэхүүний дээж бэлтгэл, судалгаа шинжилгээ, шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээтэй холбоотой ажлуудыг нягталж, санал дүгнэлт гаргах,
- Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, эрсдэлийн хяналтыг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Химийн технологи инженер
Мэргэшил: Химийн технологийн мэргэшсэн инженер зэрэгтэй байх. Баяжуулах, хайлуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office болон бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.