Бичиг хэрэг, архивын мэргэжилтэн /Хугацаа дууссан/

Ажлын байрны зорилго: Компанийн албан бичиг хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг заавар, стандартын дагуу хөтлөн явуулах, гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг хангах  чиг үүргийг хэрэгжүүлэх.  

Ажлын байрны үндсэн зорилт 

  1. Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам, заавар, стандартын дагуу хөтлөн явуулах,
  2. Байгууллагын архивын үйл ажиллагааг холбогдох дүрэм, журам заавар, стандартын дагуу хөтлөн явуулах,
  3. Байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлүүлэх, гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг ханган ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: Инженер, Бизнесийн удирдлага

Мэргэшил: Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамрагдаж төгссөн байх

Туршлага: Нэг болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх, 
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг,  үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх.

АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/,
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  6. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/,
  7. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
  8. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  9. Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
  10. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл  info@erdenesitp.mn  цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.