
IMARC (The International Mining and Resources Conference) нь уул уурхай, аж үйлдвэрийн салбарын олон улсын томоохон төлөөллүүд оролцдог дэлхийн хэмжээний бага хурал бөгөөд энэ сарын 29-31-ний өдрүүдэд Австралийн Сидней хотод үргэлжилнэ.
“Тогтвортой ирээдүйн төлөөх инноваци” уриатай уг чуулганд 370 гаруй стратегийн илтгэл хэлэлцүүлэгдэх бөгөөд “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК оролцож үйлдвэрлэл, технологийн 6 төслөө олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.