VII удаагийн Хятадын Олон Улсын Импортын Экспо (CIIE) нь гурав дахь өдрөө Шанхай хотын Үндэсний Үзэсгэлэн, Конвенцийн төвд үргэлжилж байна. “Тогтвортой ирээдүйн төлөөх инноваци” уриатай уг чуулганд 370 гаруй стратегийн илтгэл хэлэлцүүлэгдэж “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Эрдэнэс ҮТП” ХХК оролцож үйлдвэрлэл, технологийн төслүүдээ олон улсын хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа юм.
Хятадын хамгийн том худалдааны арга хэмжээний нэг болох уг экспо нь дэлхийн улс орнууд болон бүс нутгуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэхэд чиглэгддэг.

