Ажлын байрны зорилго: Байгаль орчны чиглэлээрх хууль тогтоомж, стандарт, дүрэм
журмын хэрэгжилтийг хангах, эрсдэлийг тооцож, баялгийн зохистой хэрэглээ, байгаль орчны
нөлөөллийн судалгаа, хог хаягдлын менежмент, дүн шинжилгээ хийх, санал өгөх, төлөвлөгөө
боловсруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх.
Ажлын байрны үндсэн зорилт
- Үйлдвэрлэлийн судалгаа, ТЭЗҮ боловсруулах, байгаль орчны чиглэлээрх ажилдоролцох, туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, тооцоо судалгаа хийх;
- Баяжуулах болон боловсруулах үйлдвэр, хаягдлын далангийн зураг төсөл,
урьдчилсан тооцоо судалгаа болон усны тооцооллыг хийж гүйцэтгэх; - Баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн үндсэн болон туслах процесст
хамаарах байгаль орчны стандартыг хангахад чиглэсэн тооцоо, судалгаа, дүн
шинжилгээг хийж гүйцэтгэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Байгаль орчны менежмент, үйлдвэрийн экологи технологи, хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ
Мэргэшил: Уурхай, үйлдвэрийн байгаль орчны экологийн нөлөөллийн тооцоолол хийдэг байх
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 11 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399