“ХОЁР УЛС – ХОЁР ПАРК” хөгжлийн загвар нь үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бий болгох зорилготой

“Хоёр улс – Хоёр парк” хөгжлийн загвар нь хөрш орнууд  өөр өөрсдийн нөөцийн  давуу талуудыг харилцан ашигтайгаар илүү өндөр үр дүн, өгөөжтэйгөөр үйлдвэрлэлийн гинжин хэлхээг бий болгох зорилготой.

Тухайн хөгжлийн загвараар БНХАУ нь Монгол Улстай хамтран ажиллах боломжийн талаар 2023 оноос идэвхтэй судалж, зарим ҮТП-уудын төлөвлөлтөд тусгагджээ.  Тухайлбал 2023 оны 11 сарын 27-ны өдөр  ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын дунд хошуунд хамтарсан парк байгуулах техник эдийн засгийн үндэслэл, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын сонгон шалгаруулалтыг явуулж, жилийн хугацаанд ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулан, 2026-2030 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

2013 онд БНХАУ нь “Торгоны замын эдийн засгийн бүс ба  XXI  зууны далайн торгоны зам” буюу “Нэг бүс-Нэг зам” хөгжлийн загварын санаачлагыг гаргажээ.

“Нэг бүс-Нэг зам” нь  олон улсын гадаад худалдаа, хамтын ажиллагааны санаачилга бөгөөд 10 жилийн хугацаанд 150 улс, 30 гаруй олон улсын хамтын ажиллагааны байгууллагыг хамарч худалдаа, эдийн засаг, улс төр, санхүү, тээвэр логистикийн өргөн хүрээний хамтын ажиллагаа болж өргөжсөн байна.

Хятад-Индонезийн хамтарсан Fuzhou дахь аж үйлдвэрийн парк
Хятад-Малайзын Цинжоу аж үйлдвэрийн парк нь 25км квадрат талбайтай, 200 гаруй төсөл хэрэгжсэн, 190 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдсэн парк юм.