Хүний нөөцийн хөтөлбөр хариуцсан хамтын ажиллагааны мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Байгууллагын дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, түнш байгууллагуудтай үр дүнтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, ҮТП-ийн хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын стратегийн зорилтуудыг дэмжих түншлэл, харилцааг хөгжүүлэх.

Ажлын байрны үндсэн зорилт

1. Хамтын ажиллагааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тайлагнал, баримтжуулалт хийх,

2. Гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, хэрэгжилтийн хяналт, орчуулга, хэлний дэмжлэг үзүүлэх,

3. ҮТП-ийн хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг хариуцан зохион байгуулах, хэрэгжүүлэх болон удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг чанартай шуурхай хэрэгжүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

Мэргэжил: Олон улсын харилцаа, худалдаа, сэтгэл судлал, бизнесийн удирдлага, хөгжлийн бодлого төлөвлөлт

Мэргэшил: Хятад эсвэл Англи хэлээр мэргэжлийн орчуулга хийдэг, гадаад харилцааны чиглэлээр эсвэл олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Төрийн албанд ажиллаж байсан бол давуу тал болно.

Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

• Хамтын ажиллагааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай

• Олон улсын харилцааны мэдлэгтэй, бизнесийн харилцаа, дипломат харилцааны чадвартай

• Гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, хяналт хийх чадвартай

• Бизнесийн орчуулга хийх чадвартай, бичгийн болон аман орчуулгын туршлагатай

• Англи эсвэл хятад хэлний өндөр түвшний мэдлэгтэй (бизнесийн болон хууль эрх зүйн баримт бичиг орчуулах чадвартай байх)

• Гуравдагч хэлтэй бол давуу тал болно (НҮБ-ын албан ёсны болон бусад хэл)

• MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,

• Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,

• Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,

• Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,

• Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);

2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),

3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),

4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),

5. Иргэний үнэмлэхийн хуулбар,

6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),

7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),

8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)

10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.

11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: 7588 3399