Мэдээллийн технологийн инженер

Ажлын байрны зорилго:

Компанийн дотоод хэрэгцээнд ашигладаг мэдээллийн систем, программ хангамж, техник хангамж, сүлжээний утастай болон утасгүй дэд бүтцийн тохиргоо суурилуулалт, мэдээллийн системийн аюулгүй, найдвартай, үр дүнтэй, хэвийн ажиллагааг хангах, систем дэд бүтцийн хүртээмжийг хангах, шинээр нэвтрүүлэх системийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого, чиглэл, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, шаардлагатай мэдээллийн систем, программ хангамж нэвтрүүлэх.

Ажлын байрны үндсэн зорилт

1. Компанийн дотоод удирдлагын мэдээллийн систем хөгжүүлэх, шинээр нэвтрүүлэх шаардлагатай системийг тодорхойлж түүний хэрэгцээ шаардлага боловсруулах системийн аюулгүй найдвартай үр дүнтэй үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

2. Серверийн өрөөний орчны аюулгүй байдлыг хангах, сервер төхөөрөмжүүд болон мэдээлэл технологийн бусад дагалдах төхөөрөмжүүдийн үйлдлийн систем, техник хангамж, утастай, утасгүй сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах;

3. Компанийн нэгжийн үйл ажиллагаанд болон ажилчдын ашиглаж байгаа хэрэглээний программ хангамж, компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагаа, утастай, утасгүй сүлжээний тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хяналт тавих, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: Мэдээллийн технологи, мэдээллийн систем, програм хангамж, техник

хангамж, сүлжээний инженер

Мэргэшил: Мэдээлэл технологийн дэд бүтэц, технологийн шийдлийг харьцуулан судлах,

– Windows, LINUX суурьт үйлдлийн системүүд, Microsoft 365 системийн удирдлагаар мэргэшсэн байх,

– Компьютерын сүлжээ, гадаад болон дотоод сүлжээ зохион байгуулах, төлөвлөх чиглэлээр мэргэшсэн,

– Компьютерын сүлжээ, сүлжээний төхөөрөмж, серверийн орчны үйлдлийн системүүд дээр админ түвшинд мэргэшсэн байх.

Туршлага: Мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

• MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,

• Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,

• Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,

• Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,

• Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,

• Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);

2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),

3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),

4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),

5. Иргэний үнэмлэхийн хуулбар,

6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),

7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),

8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)

10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.

11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: 7588 3399