Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн /Бор-Өндөр ҮТП төслийн нэгжид/

Ажлын байрны зорилго:

Бор-Өндөр ҮТП төслийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дотоод болон гадаад хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх, олон тал үр дүнтэй харилцааг тогтоох, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон баримт бичгүүдийн төслийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг ханган ажиллах.

Ажлын байрны үндсэн зорилт

-Компанийн дотоод удирдлагын мэдээллийн систем хөгжүүлэх, шинээр нэвтрүүлэх шаардлагатай системийг тодорхойлж түүний хэрэгцээ шаардлага боловсруулах системийн аюулгүй найдвартай үр дүнтэй үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

-Серверийн өрөөний орчны аюулгүй байдлыг хангах, сервер төхөөрөмжүүд болон Гадаад, дотоод, төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг эхлүүлэх, өргөжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах;

-ҮТП-ийн талаарх гадаад улсын сайн туршлагыг судлах, үр дүнтэй дүгнэлт, зөвлөмжийг холбогдох баримт бичгүүдэд тусгуулах санал боловсруулах;

-ҮТП-ийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай урьдач нөхцлийг бүрдүүлэх, ҮТП-ийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн тусгай зөвшөөрлийг авах бэлтгэл ажлыг хангахад оролцох болон удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил: Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл

Мэргэшил: Төрийн өмчит хуулийн этгээдийн хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж буй ижил төстэй төсөл, хөтөлбөрүүдэд болон хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай байх,

Хөрөнгийн зах зээлийн харилцааг зохицуулагч байгууллагад удирдах түвшинд ажиллаж байсан бол давуу тал болно.

Туршлага: Нийт 10 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:

-Хөрөнгийн зах зээлийн, хөрөнгө оруулалтын харилцааны болон компанийн тухай хууль тогтоомжийн талаар өргөн мэдлэгтэй;

-Гэрээ, хэлэлцээр, санамж бичиг, бусад эрх зүйн баримт бичгийн боловсруулалт, хяналт хийх чадвартай;

-Хятад, эсхүл орос хэлний өндөр түвшний мэдлэгтэй (гадаад эх үүсвэрээс мэдээлэл цуглуулах, бизнесийн болон хууль, эрх зүйн баримт бичиг орчуулах чадвартай байх);

-MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;

-Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах;

-Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх;

-Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар томилолтоор ажиллах боломжтой байх;

-Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);

2. Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),

3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),

4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),

5. Иргэний үнэмлэхийн хуулбар,

6. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),

7. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),

8. Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)

10. Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.

11. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: 7588 3399