АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО
Байгууллагын дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, түнш байгууллагуудтай үр дүнтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, ҮТП-ийн хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, байгууллагын стратегийн зорилтуудыг дэмжих түншлэл, харилцааг хөгжүүлэх.
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ
-Хамтын ажиллагааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тайлагнал, баримтжуулалт хийх,
-Гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, хэрэгжилтийн хяналт, орчуулга, хэлний дэмжлэг үзүүлэх,
-ҮТП-ийн хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг хариуцан зохион байгуулах, хэрэгжүүлэх болон удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг чанартай шуурхай хэрэгжүүлэх
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил: Олон улсын харилцаа, худалдаа, сэтгэл судлал, бизнесийн удирдлага, хөгжлийн бодлого төлөвлөлт
Мэргэшил: Хятад эсвэл Англи хэлээр мэргэжлийн орчуулга хийдэг, гадаад харилцааны чиглэлээр эсвэл олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.
Төрийн албанд ажиллаж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
УР ЧАДВАР
-Хамтын ажиллагааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай
-Олон улсын харилцааны мэдлэгтэй, бизнесийн харилцаа, дипломат харилцааны чадвартай
-Гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, хяналт хийх чадвартай
-Бизнесийн орчуулга хийх чадвартай, бичгийн болон аман орчуулгын туршлагатай
-Англи эсвэл хятад хэлний өндөр түвшний мэдлэгтэй (бизнесийн болон хууль эрх зүйн баримт бичиг орчуулах чадвартай байх)
-Гуравдагч хэлтэй бол давуу тал болно (НҮБ-ын албан ёсны болон бусад хэл)
-MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
-Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
-Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
-Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
-Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);
-Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1),
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia),
-Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт),
-Иргэний үнэмлэхийн хуулбар,
-Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
-Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт),
-Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia)
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia)
-Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.
-Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.