“БАГАНУУР ҮТП”, “BE ENGINEER” ТӨСЛИЙН БАГИЙНХАН “БАГАНУУР ХК-Д ОЧИЖ АЖИЛЛАЛАА

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Багануур ҮТП”, “Be Engineer” төслийн багийнхан “Багануур ХК-ийн инженер, техникийн ажиллагсадтай уулзлаа.

Уулзалтаар “Багануур ҮТП” төслийн зохицуулагч Б.Чойжил Багануур ҮТП-ийн Нүүрс-Химийн цогцолбор төслийг дэлгэрэнгүй танилцуулгыг хийж мөн уурхайн талбайд очиж танилцлаа.

Нийслэлийн Багануур дүүргийн Багануурын хүрэн нүүрсний орд газрыг түшиглэн байгуулах “Багануур ҮТП”-ийн 636.24 га газрыг Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авсан.

Багануур ХК-ийн төслийн удирдлагын хэлтсийн дарга Э.Ганбат “Багануур ҮТП”-ийн төслийн хүрээнд Сургалт судалгааны төв болон лабораторийн барилга ашиглалтад орсныг үзүүлж танилцууллаа.