Монголын хүний нөөцийн консорциумаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хүний нөөцийн салбарын арга хэмжээ 10 дугаар сарын 13-ны өдөр “HR day-2025” нэртэйгээр боллоо. Арга хэмжээнд 100 гаруй байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож, хиймэл оюун ба хүний чадамжийн уялдаа, технологи болон бүтээмж, хөдөлмөрийн ирээдүй, чадварын хувьсал зэрэг сэдвийг хэлэлцэн өргөн цар хүрээнд өрнөв.

Зөвлөгөөнд Эрдэнэс Монгол нэгдэл бүрэлдэхүүн компаниудынхаа хамт оролцож “Хиймэл оюун ухаан, хүний нөөц-ирээдүйн ажиллах хүч” салбар хуралдаанд “Эрдэнэс Монгол” нэгдлийн Хүний нөөц, хөгжлийн зохицуулагч Ч.Сүнжидмаа панелистаар оролцсон бол “Эрдэнэс ҮТП” ХХК үйлдвэрлэл, технологийн паркуудад шаардлагатай байгаа инженер мэргэжлийн талаар оролцогч залууст мэдээ, мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулан, хүний нөөцийн бодлого болон “Be Engineer” төслөө танилцууллаа.
#эрдэнэс_үйлдвэрлэл_технологийн_парк_ххк
#олборлолтоос_боловсруулалт_руу






