ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН \Хугацаа дууссан\

АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО

Компанийн дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, түнш байгууллагуудтай үр дүнтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын стратегийн зорилтуудыг дэмжих түншлэл, харилцааг хөгжүүлж ажиллах. 

АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛТ

– Хамтын ажиллагааны стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тайлагнал, баримтжуулалт хийх, архивлах; 

– Гэрээ, хэлэлцээрийн боловсруулалт, хэрэгжилтийн хяналт, орчуулга, хэлний дэмжлэг үзүүлэх; 

– Албан томилолт, хурал уулзалтын зохион байгуулах, удирдлагаас өгсөн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх. 

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх 

Мэргэжил: Олон улсын харилцаа, худалдаа; бизнесийн удирдлага. 

Мэргэшил: Хятад эсвэл Англи хэлээр мэргэжлийн орчуулга хийдэг, гадаад дотоодын ёслолын арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай байх; 

– Төрийн албанд хамтын ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан, тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно. 

Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.  

УР ЧАДВАР: 

– Хамтын ажиллагааны стратеги болон  Гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хянах, хэрэгжүүлэх чадвартай байх; 

– Олон улсын харилцааны мэдлэгтэй, бизнесийн харилцаа, дипломат харилцааны чадвартай; 

– Бизнесийн,  бичгийн болон аман орчуулгын орчуулга хийх чадвартай байх; 

– Англи эсвэл Хятад хэлний өндөр түвшний мэдлэгтэй (бизнесийн болон хууль эрх зүйн баримт бичиг орчуулах чадвартай байх шаардлагатай); 

– Гуравдагч хэлтэй бол давуу тал болно (Япон, Орос, Герман, Франц гэх мэт); 

– MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх;  

– Багаар болон бие даан ажиллах чадвартай, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах; 

– Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх;  

– Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх; 

– Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай байх. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

– Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, товч намтар, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх); 

– Төрийн албан хаагчийн анкет (2022 он, маягт №1), 

– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia), 

– Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт), 

– Иргэний үнэмлэхийн хуулбар, 

– Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно), 

– Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт), 

– Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа (e-mongolia) 

– Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа (e-mongolia) 

– Бүрдүүлэх материалыг цахим шуудангаар ирүүлэхдээ нэг PDF файл болгох, нэг хаягаас зөвхөн нэг материал хүлээн авна.   

– Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад бүртгэхгүй. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл  enkhtuya@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.  

Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.