Төслийн мэргэжилтэн

Ажлын байрны зорилго

Төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай бичиг баримт боловсруулах, хэрэгжилтийн талаар санал боловсруулах, төлөвлөгөө (захиалагчийн болон зохиогчийн) хяналт тавих.

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Төслийн иж бүрдлийн судалгаа шинжилгээ хийх, тайлагнах
  2. Төслийн төлөвлөлт хийх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, хяналт тавих, тайлагнах
  3. Компани, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил: Эрх зүйч, барилгын инженер, эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэшил:

Туршлага: Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн болон барилгын төсөл, хөтөлбөрүүдэд ажилласан бол давуу тал болно.

Ур чадвар:

  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй.
  • Өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах.
  • Бичиг баримт боловсруулах, тогтоол, шийдвэрийн төсөл бэлтгэх, албан хэрэг хөтлөх чадвартай байх.
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх.
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай байх.
  • Илүү цагаар ажиллах боломжтой байх.
  • Хэрэглээний болон бусад шаардлагатай программ хангамжуудыг бүрэн эзэмшсэн байх.

Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт богино болон урт хугацаагаар биечлэн байрлан ажиллах боломжтой байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх)
  3. Өмнө ажиллаж байсан 1 болон түүнээс дээш байгууллагаас тодорхойлолт авах
  4. Нийгмийн даатгалын лавлагаа
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар
  7. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал
  8. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно)
  9. Бүрдүүлэх материалаа нэг файл болгож явуулах

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл  hr@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна.