“Хөтөл ҮТП” байгуулах төслийн саналыг Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дэмжлээ
Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын XXIV хуралдаан хуралдаж, “Эрдэнэс ҮТП” ХХК-иас танилцуулга, мэдээлэл хийв. Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумдын нутагт “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн “Хөтөл үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах саналыг ИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ. “Хөтөл ҮТП”-ийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нөөц ордыг түшиглэн байгуулах бөгөөд үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд […]

