“Хөтөл ҮТП” байгуулах төслийн саналыг Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дэмжлээ

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын XXIV хуралдаан хуралдаж, “Эрдэнэс ҮТП” ХХК-иас танилцуулга, мэдээлэл хийв. Сэлэнгэ аймгийн Сайхан, Орхон сумдын нутагт “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Барилгын материалын үйлдвэрлэлийн цогцолбор чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн “Хөтөл үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах саналыг ИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ.

“Хөтөл ҮТП”-ийг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн нөөц ордыг түшиглэн байгуулах бөгөөд үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд 1.0 сая.тн цемент, шохой болоод кальцийн төрлийн бүтээгдэхүүн, 1.3 сая.м3 бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай улс орны эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлэх томоохон бүтээн байгуулалт болох юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн