“Эрдэнэс ҮТП” ХХК, УИХ-ын “Хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэрийн салбар”-ын бодлогыг дэмжих бүлэгтэй хамтарч ажиллана
Төрөөс хариуцлагатай уул уурхайг дэмжиж, экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэржилтийг кластераар хөгжүүлэхээр тавьж буй зорилтуудыг дэмжих, бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зорилгоор УИХ-ын гишүүд “Хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэрийн салбарын бодлогыг дэмжих” бүлэг байгуулан ажиллаж байна. 27 гишүүнтэй уг бүлгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ахалж ажиллах юм. […]

