УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд паркуудын бодлогын хэрэгжилттэй танилцав
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Засгийн газрын хуралдаанаар Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор, Гангийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолборын байршлыг тогтоож, төслийн ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг гаргасан. Уг ажлын хүрээнд УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд аж үйлдвэрийн паркийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай танилцаж санал солилцлоо. Уулзалтад “Эрдэнэс […]

