УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд паркуудын бодлогын хэрэгжилттэй танилцав

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Засгийн газрын хуралдаанаар Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор, Гангийн цогцолбор, Зэс боловсруулах цогцолборын байршлыг тогтоож, төслийн ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг гаргасан. Уг ажлын хүрээнд УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд аж үйлдвэрийн паркийн бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны явцтай танилцаж санал солилцлоо. 

Уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн “Эрдэнэс” үйлдвэрлэл, технологийн парк компанийн хэрэгжүүлж буй төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн 6 паркийн танилцуулгыг “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн захирал Н.Мөнх-Идэр танилцуулав.

Ажлын хэсгийн гишүүд улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж үйлдвэрийн паркийн ач холбогдол чухал. Иймд хууль эрхзүйн орчны зөрчилтэй байдлыг арилгах, харилцан уялдаа холбоогоо сайжруулах, үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг онцлов. 

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн