
Утааг бууруулахын тулд дэлхийн түвшинд хэд хэдэн шийдлүүдийг авч хэрэгжүүлдэг. Эдгээрийн нэг нь хөх нүүрс буюу утаагүй хагас коксон түлшийг ашиглах арга байдаг.
Монгол Улсын хувьд эдгээр шийдлүүдээс өөрсдийн нөхцөл боломжиндоо тааруулан хамгийн хурдан хугацаанд бодитоор хэрэгжүүлэх боломжтой шийдэл нь хөх нүүрсийг гарган авч ашиглах.
Хөх нүүрс нь уламжлалт технологиор боловсруулалт хийх боломжтой, дахин дэд бүтэц, цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардагдахгүй хамгийн зөв,мхурдан хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төсөл юм.