“Бор-Өндөр” үйлдвэрлэл, технологийн парк жонш, цахиур боловсруулна

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр болон холбогдох албаныхан “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт ажиллалаа.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын Ерөнхий инженер буюу үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга М.Болдбаатар “Бор-Өндөр” үйлдвэрлэл технологийн паркийн танилцуулга мэдээллийг өгөв. Тус парк жонш, цахиур гүн боловсруулах цогцолбор үйлдвэрлэл хэлбэрээр байгуулагдах юм.

Бор-Өндөр үйлдвэрлэл,технологийн парк байгуулагдсанаар Хэнтий аймгийн ДНБ 25-30%, Бор-Өндөр сумын ДНБ 60%-иар өсөж, шинээр 2500 ажлын байр бий болно.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дээрх аж үйлдвэрийн паркийг байгуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, салбарын болон зах зээлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.