“ЭРДЭНЭС ҮТП” ХХК: “Би инженер” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжиж, бүсийн хөгжил- хүний нөөцийн уялдааг бэхжүүлэх ажлыг зохион байгууллаа
“Эрдэнэс ҮТП” ХХК-аас санаачлан хэрэгжүүлж буй “Би инженер” хөтөлбөрийн хүрээнд Хойд бүсийн хөгжлийн төв, их, дээд сургуулиудын эрдэмтэн, багш нар Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүстэй уулзан бүсийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн хэрэгцээ, сургалт үйлдвэрлэлийн уялдааг хангах чиглэлээр санал солилцов. Уулзалтаар Мөрөн хотын хөгжлийн төлөвлөлт, судалгаа шинжилгээний ажилд их сургуулиудын […]

