“ЭРДЭНЭС ҮТП” ХХК: “Би инженер” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжиж, бүсийн хөгжил- хүний нөөцийн уялдааг бэхжүүлэх ажлыг зохион байгууллаа

“Эрдэнэс ҮТП” ХХК-аас санаачлан хэрэгжүүлж буй “Би инженер” хөтөлбөрийн хүрээнд Хойд бүсийн хөгжлийн төв, их, дээд сургуулиудын эрдэмтэн, багш нар Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүстэй уулзан бүсийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн хэрэгцээ, сургалт үйлдвэрлэлийн уялдааг хангах чиглэлээр санал солилцов. Уулзалтаар Мөрөн хотын хөгжлийн төлөвлөлт, судалгаа шинжилгээний ажилд их сургуулиудын оролцоог нэмэгдүүлэх, инженер, техникийн мэргэжилтнийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн бэлтгэх асуудлыг хэлэлцлээ.

Мөн хөтөлбөрийн хүрээнд Мөрөн хотод ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан “Маргаашийг бүтээх мэргэжил” сэдэвт уулзалт зохион байгуулагдав. Арга хэмжээнд

  • Монгол Улсын Их Сургууль
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
  • Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль
  • Шинэ Монгол Технологийн Их Сургууль

Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн эрдэмтэн, багш нар оролцож, инженерийн мэргэжлийн ирээдүйн чиг хандлага, бүсийн үйлдвэрлэл, технологийн хөгжлийн боломжийг танилцууллаа.

“BE ENGINEER” хөтөлбөр нь бүсийн аж үйлдвэржилтийн бодлоготой уялдсан хүний нөөцийн бэлтгэлийг дэмжих стратегийн санаачилга бөгөөд цаашид их сургууль, орон нутаг, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн