“Би инженер” хөтөлбөрийн баг Булган аймагт ажиллалаа

“Эрдэнэс” ҮТП ХХК-ийн “Be Engineer” хөтөлбөр болон МУИС, ШУТИС “Шинэ Монгол” ТИС, Эрдэнэт цогцолбор сургуулийн эрдэмтэн, багш нарын хамтарсан баг Булган аймгийн хөгжлийн төвийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар “Be Engineer” хөтөлбөрийн хүрээнд боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх, орон нутаг болон их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Уулзалт “Be Engineer” хөтөлбөрийнхөн ахлах ангийн сурагчдад мэдээлэл хүргэх өдөрлөгөөр үргэлжиллээ. Өдөрлөгт Хойд бүсийн хөгжлийн төвийн Булган аймаг дахь салбарын гүйцэтгэх захирал Н.Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Отгонбаяр болон холбогдох албаныхан нар оролцож, Булган аймгийн Булган сумын гурван сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдлаа.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн