“Би инженер” хөтөлбөр Орхон аймгийн ахлах ангийн сурагчидтай уулзлаа

Гурав дахь жилдээ хэрэгжиж буй “Be Engineer” хөтөлбөрийн Хойд бүсийн уулзалт Эрдэнэт хотоос эхэллээ. “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Be Engineer” хөтөлбөрийн мэргэжилтнүүд “Маргаашийг бүтээх мэргэжил” сэдвээр ахлах ангийн сурагчид болон Коосэн хөтөлбөрийн оюутнуудтай уулзалт зохион байгуулав.

Тус хөтөлбөрийн мэргэжилтнүүд Монгол Улсын 6 байршилд байгуулагдаж буй 6 ҮТП-ийн төсөл болон төслүүдэд шаардлагатай боловсруулах чиглэлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх хөтөлбөрийн талаар уулзалт, ярилцлага зохион байгуулж байна.

Хойд бүсэд ажиллаж буй “Be Engineer” хөтөлбөр нь энэ удаа МУИС, ШУТИС, GMIT – (Монгол германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль), NMIT – (Шинэ Монгол технологийн их сургууль), “Эрдэнэт цогцолбор” их сургуулиудын эрдэмтэн багш нар хамтран ажиллаж байгаагаараа онцлог юм.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн