“ЭРДЭНЭТ ҮТП”-ийн бүтээн байгуулалтыг Орхон аймгийн ЗДТГ дэмжиж ажиллахаа илэрхийллээ

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Паркийн зөвлөлийн дарга Б.Мягмаржаргал, “Эрдэнэт” Үйлдвэрлэл технологийн парк хариуцсан мэргэжилтэн Ц.Оюундарь нар Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяртай тус аймагт байгуулагдах “Эрдэнэт” ҮТП-ийн бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын төлөвлөлтийн асуудлаар уулзлаа.

Уулзалтаар “Эрдэнэт” ҮТП-д үйлдвэрлэл, инновац, технологид суурилсан хөгжлийн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарах, төслийн хүрээнд баригдах үндсэн болон жижиг, дунд, дагаж хөгжих үйлдвэрүүд, олон нийтийн бүс, ногоон байгууламж зэрэг нутаг дэвсгэрийн бүсийн төлөвлөлтийг танилцуулав.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Төслийн нэгжийн үйл ажиллагааны хүрээнд паркийн бүтээн байгуулалттай холбоотой инженерийн дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүсийн төлөвлөлт зэрэг сэдвээр санал солилцлоо.

Талууд цаашид орон нутаг болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн паркийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж хамтран ажиллахаар боллоо.

Leave a Comment

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн