“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн “Би инженер” төслийн мэргэжилтнүүд болон МУИС, ШУТИС, Шинэ Монгол Технологийн их сургуулийн эрдэмтэн, багш нарын хамтарсан ажлын хэсэг “Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Хойд бүсэд ажиллаж байна.
Хамтарсан ажлын хэсгийнхэн Хойд бүсийн их сургуулиудын эрдэмтэн, багш нар Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр болон холбогдох албаныхантай уулзлаа.
Уулзалтаар бүсийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн хэрэгцээ, их сургуулиуд орон нутагтай хамтран ажиллах боломж, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар саналаа солилцов.
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр бүс нутгийн онцлогт нийцсэн чадварлаг инженер, техникийн боловсон хүчин бэлтгэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж буйд талархал илэрхийлж, цаашид бодит үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.






