Уул уурхайн инженер
Ажлын байрны зорилго: Ашигт малтмалын хэмжээ, ажиллах хүчний хэрэгцээ, тоног төхөөрөмжийн хэрэгцээг тооцоолох, тойм судалгаа мэдээлэл боловсруулах, төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх, техникийн эдийн засгийн үндэслэл боловсруулах, хяналт тавих, санал дүгнэлт гаргах.
Ажлын байрны үндсэн зорилт
- Олборлох, баяжуулах, боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ, ТЭЗҮ боловсруулах, тоног төхөөрөмж, холбогдох нөөцийн тооцоо, судалгаа хийх,
- Олон улсад туршигдаж танигдсан техник технологийг судалж, санал дүгнэлт боловсруулах,
- Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний гарцад хяналт тавих, тэдгээрийг сайжруулахад чиглэсэн тооцоо, судалгааг хийх, материалын тооцоо судалгаа хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Уул уурхайн ашиглалтын инженер, уул уурхайн менежмент
Мэргэшил: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байх. Уул уурхайн ашиглалтын чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрт ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
• MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
• Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
• Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
• Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
• Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх,
• Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар биечлэн байрлан ажиллах боломжтой байх
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.