Химийн технологич инженер
Ажлын байрны зорилго: Үйлдвэрлэл технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, уул уурхай, хүнд үйлдвэрийн хими технологи, химийн хорт болон аюултай бодисын аюулгүй ажиллагааны стандарт, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх
Ажлын байрны үндсэн зорилт
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ, ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо, судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, химийн технологи, технологийн шат дамжлагын талаар үнэлэлт, дүгнэлт гаргах,
- Түүхий эд болон бүтээгдэхүүний дээж бэлтгэл, судалгаа шинжилгээ, шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн зохистой хэрэглээтэй холбоотой ажлуудыг нягталж, санал дүгнэлт гаргах,
- Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, эрсдэлийн хяналтыг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Химийн технологи инженер
Мэргэшил: Химийн технологийн мэргэшсэн инженер зэрэгтэй байх. Баяжуулах, хайлуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
• MS Office болон бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
• Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй,
• Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
• Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
• Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх,
• Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар биечлэн байрлан ажиллах боломжтой байх
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.