Гадаад хамтын ажиллагаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн /Хугацаа дууссан/

Гадаад хамтын ажиллагаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны зорилго: Компанийн гадаад харилцаа, дотоод хамтын ажиллагааг нэгдлийн бодлоготой уялдуулан зохион байгуулах, мэргэжлийн орчуулга хийх, гадаад албан томилолтыг зохицуулан зохион байгуулах, удирдлагад мэргэжлийн мэдээлэл, арга зүйн дэмжлэг үзүүлэх, компанийн дотоод ажлыг зохион байгуулах

Ажлын байрны үндсэн зорилт

  1. Компанийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг нэгдлийн бодлоготой уялдуулан зохион байгуулах, үр дүнг тайлагнах
  2. Хятад хэлний мэргэжлийн орчуулга хийх, гадаад, дотоод албан томилолтыг зохицуулан зохион байгуулах, удирдлагад мэргэжлийн мэдээлэл, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  3. Компанийн дотоод ажлыг зохион байгуулах, үр дүнг тайлагнах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Мэргэжил: Олон улсын харилцаа, худалдаа, бизнесийн удирдлага
Мэргэшил: Хятад хэлээр мэргэжлийн орчуулга хийдэг, гадаад дотоодын албан арга хэмжээг зохион байгуулсан туршлагатай байх. Төрийн албанд ажиллаж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.

Ур чадвар:
• MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх
• Хятад хэлний ахисан түвшний болон англи хэлний мэдлэгтэй байх
• Багаар болон бие даан ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой, байгууллагын нууц хадгалах,
• Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, баг хамт олныг үлгэрлэн манлайлдаг байх,
• Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх,
• Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар биечлэн байрлан ажиллах боломжтой байх

АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
  3. Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар,
  6. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
  7. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
  8. Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
  9. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 04 дүгээр  сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл  info@erdenesitp.mn  цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.