Уул уурхайн менежмент-эдийн засагч
Ажлын байрны зорилго: Хөгжлийн баримт бичиг, төсөл, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, төлөвлөлт хийх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, төслийн төсөв, үр ашиг, хэрэгжих боломжийн эдийн засгийн суурь тооцооллыг гаргах, дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт өгөх.
Ажлын байрны үндсэн зорилт
- Үйлдвэрлэлийн ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай тооцоо судалгааг стандарт шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэхэд мэргэжлийн хяналт, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, төслийн эдийн засгийн тооцоолол, судалгааг гүйцэтгэх.
- Паркуудын бүтэн байгуулалт, үйл ажиллагааны түвшинд эдийн засгийн тооцооллыг гаргаж, өртөг, зардлын шинжилгээг хийж шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх.
- Паркуудын бүрэлдэхүүнд хамаарах, шинээр нэмэгдэх үйлдвэрүүдийн урьдчилсан үр ашгийн судалгаа тооцоолол хийх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил: Уул уурхайн менежмент-эдийн засагч
Мэргэшил: -Уул уурхай, баяжуулах, боловсруулах болон хүнд үйлдвэрийн төслийн боловсруулалт, эдийн засгийн тооцоолол хийж байсан туршлагатай байх
– Уул уурхай, баяжуулах, боловсруулах, хүнд үйлдвэрүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар ажиллах боломжтой байх
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.