“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2024 оны 4-р сарын 25-нд тус компанийн төлөөлөгчийн газарт зохион байгуулагдлаа.
Багануур ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлан болон санхүүгийн тайланг хэлэлцэж, батлах тухай уг хурлыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалж, тус нэгдлийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр, Хууль, эрх зүйн газрын ахлах менежер Б.Гэрлээ нар оролцов.
Компанийн тухай хуулийн 62.1.7, 77.2-т заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг улируулан сонгох тухай асуудлыг хэлэлцэж, төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж 6 гишүүн, хараат бус 4 гишүүнийг улируулан сонголоо.
Төвийн бүсийн эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангахад чухал хувь нэмэр оруулдаг тус компанийн хувьд 2023 оны байдлаар 4,648.4 мян.тн нүүрс олборлон, 4,7 сая. тн нүүрс борлуулж 100.1%-ийн гүйцэтгэлтэй ажиллав. 2023 оны байдлаар нийт 212,6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж 222,1 тэрбум төгрөгийн зардал гарган, төлөвлөсөн алдагдлыг 2022 онтой харьцуулахад 3,5 дахин буурууллаа.