“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөл 2024 оны 5 дугаар сарын 09-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжөу, Алшаа, Бугат хотуудын Үйлдвэрлэл технологийн паркуудтай танилцах ажлын айчлалд оролцоод ирлээ. Айлчлалаар “Жөжян Их Сургуулийн холдинг группийн харьяа төлөвлөлт судалгааны хүрээлэнтэй танилцав. Турс хүрээлэн нь БНХАУ-ын аж үйлдвэрийн парк, боомтын төлөвлөлтийн чиглэлээр арвин туршлагатай юм.
Тухайлбал ӨМӨЗО-ны 113 Үйлдвэрлэл технологийн паркуудын 45 паркийн төлөвлөлт, менежментийн ажлыг хийж гүйцэтгэсэн томоохон хэрэгжүүлсэн байна. Төлөөлөгчид мөн Алшаа аймгийн нүүрс химийн аж үйлдвэрийн парк, тус паркийн тэргүүлэх аж ахуйн нэгж болох Humeng Energy Group, Бугат хот дахь ган төмөрлөгийн Yaxin Steel Group болон сэргээгдэх эрчим хүчний Mingyang Group-ын удирдлагуудын уулзалтад оролцсон юм.
Ханжөу хотын технологи, эдийн засгийн төв парк болон Алшаа аймгийн технологийн бүсэд байрладаг Баян-Овоо аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагаатай танилцаж паркийн төлөвлөлт, төслийн хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ололт амжилт, паркад байрлаж буй эрчим хүч, кокс химийн үйлдвэр зэрэг төслүүдтэй танилцаж туршлага судаллаа.
