Монгол Улсад Үйлдвэр технологийн парк байгуулж хөгжүүлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” болон Эрдэнэс ҮТП компаний төлөөлөл ӨМӨЗО-ны Жөжян Их Сургуулийн музей, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтын үзэсгэлэнгийн танхим, нүүрс шингэрүүлэх болон мехатроник системийн гол лаборатори, шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн технологи, инновацын үзэсгэлэнгийн танхим, Qingshanhu эрчим хүч судалгааны бааз, технологи, эдийн засгийн төв парктай тус тус танилцаж, туршлага судаллаа. Уулзалтаар “Жөжян Их Сургуулийн Холдинг групп” ХХК-ийн удирдлагуудтай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд төлөөлөл ёслолын арга хэмжээнд оролцсон юм. Талууд үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлага, Жөжян Их Сургуулийн Хот, хөдөөгийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэнгийн хийж байсан ТЭЗҮ, судалгааг авч ашиглах боломж, БНХАУ-ын сайн туршлага бүхий түншүүдтэй холбогдох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцсон юм.
“Жөжян Их Сургуулийн Холдинг групп” ХХК нь шинжлэх ухаан, технологийн инновацын үндсэн бизнест төвлөрч, Жөжян Их Сургууль болон Жөжян мужийн инновацын бүрдлийг идэвхтэй нэгтгэж, дижитал эдийн засаг, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, био анагаах ухаан, шинэ материал, шинэ эрчим хүч зэрэг аж үйлдвэрийн чиглэлүүдийг нягт уялдуулж чаджээ. Мөн ололт амжилтын шилжилт, аж үйлдвэрийн хөгжил, хөрөнгийн ашиглалт хоорондын уялдаа холбоог бий болгосон мужийн түвшний төрийн өмчийн шинжлэх ухаан, технологийн инновацийн платформыг байгуулж, Жөжян мужид “Хоёр анхдагч”-ыг ахиулахад хувь нэмрээ оруулсан төрийн өмчит компани юм.
Тус албан томилолт нь Жөжян Их Сургууль, “Жөжян Их Сургуулийн холдинг групп” ХХК болон түүний харьяа төлөвлөлт, судалгааны хүрээлэн, шинжлэх ухаан, технологийн компаниудтай цаашид хамтран ажиллах, үйлдвэрлэл, технологийн паркад шаардлагатай боловсон хүчин бэлтгэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх тухайлбал нүүрс шингэрүүлэх, пиролизжуулахад хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг Монгол улсад нэвтрүүлэх талаар Чиншаны нүүрс химийн судлах хүрээлэнтэй хамтран ажиллах томоохон боломж нээгдсэн ач холбогдолтой ажлын айлчлал боллоо.