“Inspire the north”  Эрдэнэтэд

Орчин цаг үеийн залуусын өнгийг тодорхойлсон томоохон арга хэмжээ бол TEDx билээ. Эрдэнэт хотноо 2024 оны 05 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулагдсан TEDxErdenet “INSPIRE THE NORTH” арга хэмжээнд залуусын хүсэл зориг, үзэл бодол, ирээдүйд үнэтэй хувь нэмэр болсон олон байгууллага хамт олон оролцож, амжилттай зохион байгуулагдлаа.

Инженерүүдийн хот гэгддэг Эрдэнэтэд уг арга хэмжээ зохион байгуулагдсан  нь залууст урам зориг өгч, итгэлийг сэргээсэн чухал ач холбогдолтой болсон юм.