Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн /Хугацаа дууссан/

Ажлын байрны зорилго: Хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчныг судалж,  компанийн болон үйлдвэрлэл, технологийн паркуудын хөрөнгө оруулалтын богино, дунд, урт хугацааны бодлогыг тодорхойлох, төслийн хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлогын хувилбар боловсруулах, санхүүгийн болон эрсдэлийн шинжилгээ хийх 

Ажлын байрны үндсэн зорилт 

  1. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр судалгаа тооцоо хийх, бодлогын баримт бичиг боловсруулах, компанийн удирдлагыг бодлогын удирдамж, оновчтой шийдэл, арга зүйгээр хангах; 
  2. Санхүүгийн болон эрсдэлийн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргах, компанийн бизнес төлөвлөгөө боловсруулахад хөрөнгө оруулалтын асуудлаар санал өгөх; 
  3. Паркуудын бүтэн байгуулалт, үйл ажиллагааны түвшинд хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, гүйцэтгэлийг санхүүжүүлэх, хянах, энэ чиглэлээр удирдлагын цахим системийг нэвтрүүлэх. 
  4. Компани, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх. 

Ажлын байранд тавигдах шаардлага 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх 
Мэргэжил: Санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага 
Мэргэшил:Хөрөнгө оруулалт, санхүүгийн шинжээчээр ажилласан туршлагатай байх,  
-Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно. 
Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.  

Ур чадвар: 

  • MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,  
  • Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,  
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг,  үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах, 
  • Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,  
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,  
  • Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.

АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, 
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх), 
  3. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/, 
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар, 
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар, 
  6. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/, 
  7. Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал, 
  8. Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно), 
  9. Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах, 
  10. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл  info@erdenesitp.mn  цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.