Ажлын байрны зорилго: Компанийн болон үйлдвэр технологийн паркуудын бизнес хөгжлийн боломжууд, маркетингийн оновчтой шийдлийг тодорхойлж хөгжүүлэх, хэрэгжүүлэх, төр, олон нийт, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, төслүүдийн эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн судалгааг тогтмол хийх, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах.
Ажлын байрны үндсэн зорилт
- Төслүүдийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр үндэслэлтэй судалгаа тооцоо хийх, бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, компанийн удирдлагыг бодлогын удирдамж, оновчтой шийдэл гаргахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх;
- Компанийн бизнес төлөвлөгөө боловсруулахад үйлдвэр технологийн асуудлаар гадаад бодон дотоод орчны шинжилгээ хийх, эрсдэлийг тооцох, бизнесийн өсөлтийн стратегийг тодорхойлж, санал өгөх;
- Үйлдвэр технологийн паркуудын бүтэн байгуулалт, үйл ажиллагааны түвшинд технологийг төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлэх, хянах, тайлагнах.
- Компани, нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Бизнесийн удирдлага, инженер
Мэргэшил: Аж үйлдвэрлэлийн технологи, төсөл хэрэгжүүлэлтийн чиглэлээр ажилласан туршлагатай байх,
-Тухайн албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.