Ажлын байрны зорилго: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хөгжлийн бодлого, төсөл хөтөлбөр, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, аливаа эрсдэлийн асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
Ажлын байрны үндсэн зорилт
- Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт, үйлдвэрлэл технологийн паркууд, компанийн орлого, зарлага, өр төлбөр, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, санхүүжилтэд эрсдэлд суурилсан дотоод аудит хийх, дүгнэлт гаргах,
- Шилэн дансны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах,
- Үйлдвэрлэл, технологийн паркуудын болон компанийн стратегийг хэрэгжүүлэхэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүрэм журмын төсөл боловсруулж мөрдүүлэх,
- Компани, нэгжүүийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх.
Мэргэжил: Санхүү, эдийн засаг, эрх зүй
Мэргэшил: Дотоод аудитын чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
Жич: Шаардлагатай тохиолдолд төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар ажиллах боломжтой байх
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.