
“Хариуцлагатай уул уурхай” бүсийн чуулга уулзалт Хойд бүс буюу Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдана. Энэхүү чуулга, уулзалт нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад зорилготой.
Чуулга, уулзалтад Хойд бүсэд хамаарагдах Орхон, Булган, Хөвсгөл аймгуудад хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцоно.
Тус чуулга уулзалт 2024 оны 09 дүгээр сарын 12, 13-нд Хөвсгөл аймаг, Мөрөн хот, ЗДТГ-ын хурлын танхимд болох бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” төсөл Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран зохион байгуулж байгаа юм.