
Эрдэнэс Монгол Нэгдлийн дунд хугацааны стратегийн хүрээнд 6 байршилд Үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг нь ган үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдах Дархан үйлдвэрлэл, технологийн парк. Тус паркийн төслийн хүрээнд шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн төслийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК мэдээллээ.
Эх сурвалж: mining.mn