Хэнтий аймагт  “БОР-ӨНДӨР ҮТП” байгуулах санал дэмжигдлээ

Эрдэнэс Монгол Нэгдлийн дунд хугацааны стратегийн хүрээнд “Эрдэнэс ҮТП” ХХК  6 байршилд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдгээр 6 байршлын нэг нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт жонш, цахиур боловсруулах чиглэлээр байгуулагдах Бор-Өндөр үйлдвэрлэл, технологийн парк юм. Энэ сарын 2-ны өдөр Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 29 дүгээр хуралдаан  болж “Эрдэнэс ҮТП” ХХК-ний танилцуулсан Бор-Өндөр   үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төслийг хэлэлцэн  дэмжлээ.