“БАГАНУУР ҮТП” төслийн ажлыг эрчимжүүлнэ

     “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  Түлш, эрчим хүчний групп, “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн удирдлагын баг “Багануур” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Багануур дүүрэгт байгуулагдах “Багануур ҮТП”-ийн төслийн ажлыг эрчимжүүлж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. 
  Мөн “Багануур ҮТП”-ийн хүрээнд Нүүрс-химийн туршилт судалгааны лаборатори байгуулах, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж ҮТП-д шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх талаар ярилцлаа. Цаашид Багануур үйлдвэрлэл, технологийн парк  байгуулах төслийн ажлыг эрчимжүүлэхэд талууд санал нэгдлээ.