“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Ажлын хэсэг Эрдэнэс Монгол Нэгдлийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Дархан ҮТП” төсөлтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзалт хийв.

Дархан ҮТП төслийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн хэрэгжүүлэх суурь үйлдвэрийн төслийн байршлыг урьдчилсан байдлаар эцэслэн тогтоох, түүний дэд бүтцийн төлөвлөлт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүслээ. Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахад тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулах асуудлыг судалж, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.