“Дархан ҮТП”-ийн төслийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана

Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлагын “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн ажлын хэсэг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн удирдлагуудтай “Дархан ҮТП” төслийн талаар уулзаж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх санал солилцлоо.

“Эрдэнэс ҮТП” ХХК нь Дархан-Уул аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, түүний эзэмшлийн Төмөртэй, Төмөртолгой зэрэг ордыг түшиглэн байгуулах “Дархан ҮТП”-ийн төслийн ажлыг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна.