Ажлын байрны зорилго: Үйлдвэрийн бүтээн байгуулалтын төслүүдийн гүйцэтгэлд хяналт тавих, компанийн баримталж буй бодлого, төлөвлөлт, төслийн үйл ажиллагааны уялдааг хангуулах, гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаа нь төслийн зураг төсөл, төсөв, Монгол улсын хууль тогтоомж, норм, дүрэм, стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавих, дээд шатны удирдлагыг бодит мэдээллээр хангах үндсэн чиг үүргийг хүлээнэ.
Ажлын байрны үндсэн зорилт
- Төслийн гүйцэтгэлийн хяналт
Гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаа, явцыг хянах, үнэлэх, төслийн бүх үе шатанд хууль, дүрэм, стандарт мөрдөгдөх нөхцөлийг хангуулах
- Зохион байгуулалт, хамтын ажиллагаа
Төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, хоорондын үйл ажиллагааны уялдааг хангуулах, төслийг цаг хугацаа, төсөв өртөгт багтаан гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих
- Чанарын хяналт
Тогтмол үзлэг шалгалтыг гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны болон бусад стандартууд мөрдөгдөж буй эсэхэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах
- Тайлан мэдээлэл
Төслийн явц, гүйцэтгэлийн талаар хяналт, шалгалтын тайлан боловсруулах, удирдлагыг мэдээллээр хангах
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
Мэргэжил: Инженер
Мэргэшил: Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр ажилласан туршлагатай.
Туршлага: Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт төсөл хариуцан ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Ур чадвар:
- MS Office, бусад хэрэглээний болон мэргэжлийн программ хангамжуудыг ашиглах чадвартай байх,
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх,
- Багаар болон бие даан ажиллах чадвартай, багаа хөгжүүлэх, урамшуулах, дэмжлэг үзүүлдэг, үлгэрлэн манлайлдаг байх, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, харилцааны өндөр соёлтой, үр дүнд хүрэх манлайлал хэрэгжүүлэх чадвартай, байгууллагын нууц хадгалах,
- Хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалт сайтай, өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцаж, мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргадаг байх,
- Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах, төсөл хэрэгжих орон нутагт тодорхой хугацаагаар байрлан ажиллах боломжтой байх,
- Монгол хэл бичгийн найруулга зүйн чадвартай, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, архивын чиглэлээр мэдлэгтэй байх.
АЛБАН ТУШААЛ БҮРД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт,
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4*3 хэмжээтэй цээж зураг заавал оруулсан байх),
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа /e-mongolia/,
- Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар,
- Иргэний үнэмлэхийн хуулбар,
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /e-mongolia/,
- Шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох бусад материал,
- Бүтээлийн жагсаалт (линкээр байж болно),
- Бүрдүүлэх материалаа PDF-ээр нэг файл болгож явуулах,
- Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл info@erdenesitp.mn цахим хаягаар хүлээн авна. Утас: Ажлын өдрүүдэд ажлын цагаар 75883399.